センターだより
2024年冬季セミナー(2月26日~3月8日)参加記
2024/04/15
今年の冬季セミナーには、大学の成績や試験結果などをもとにモンゴルセンターから5名の3年生が選抜され、日本に行ってきました。2週間にも満たない日本滞在でしたが、きっとこれからの人生の糧になるような経験をしたことでしょう。5人が書いた感想文を紹介します。
O.ガルドマー О. Галдмаа
ЖАССО-н өвлийн семинарт хамрагдаж, Японы, цаашлаад өөр олон улсын хууль эрх зүйн системийг харьцуулан судлахын сацуу Япон соёл, өдөр тутмын амьдралтай танилцлаа. Энэ дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь Японы шүүх, хорих анги, Нагояа их сургуулийн лицей дунд, ахлах сургууль руу зочилсон явдал байв. Учир нь энэхүү үйл ажиллагаа нь ЖАССО-н өвлийн семинарт хамрагдсанаар л олдох боломж байсан юм. Тус газруудын үйл ажиллагаа, орчин нөхцөлийг өөрийн улстай харьцуулан олон зүйлийг ойлгосон.
JASSO冬季セミナーに参加し、日本や他の国の法制度を比較し、学びながら、日本の文化や日常生活について色々わかりました。 その中で最も思い出に残ったのは、日本の裁判所、刑務所、名古屋大学付属中等・高等学校の訪問でした。なぜなら、この活動はJASSOの冬季セミナ-に参加することでのみ可能だったからです。これらの場所の活動や環境を自分の国と比較することで、多くのことがわかりました。
B.セルゲレン Б. Сэргэлэн
Өвлийн семинарт хамрагдсан өдрүүд миний хувьд сурч буй мэргэжлийнхээ хүрээнд төдийгүй Япон орны аж амьдрал, соёлын талаар олон зүйлийг сурч мэдсэн, үнэ цэнтэй цаг хугацаа байсан. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн нь Homestay-д өнгөрүүлсэн мөчүүд байлаа. Хэдий богино хугацаанд ч гэсэн хүлээж авсан гэр бүлийнхэнтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнд зугаалж (баруун талын зураг), амттай хоол идэж (зөндөөг), сонирхолтой сэдвүүдээр ярилцан сайхан дурсамж ихийг бүтээж чадсан юм.
冬期セミナーに参加した日々は、私にとって、法律の勉強だけでなく、日本の生活や文化について多くのことを学ぶことができた貴重な時間でした。その中で、最も印象に残ったのは、ホームステイで過ごした時間です。短い時間ではありましたが、公園を散歩したり(右の写真)、おいしいものをたくさん食べたり、モンゴルと日本について興味深い話をしたりしながら、ホストファミリーとたくさんの良い思い出を作ることができました。
U.フスレン У. Хүслэн
Японд очоод далай харахыг хамгийн их хүссэн. Хэдийгээр Homestay хийсэн хотод маань далай байгаагүй ч Homestay-ийн гэрийнхэн маань хажуугийн мужид байрлах хамгийн ойрхон далайн булан руу аваачсан. Хажуугийн цэцэрлэгт хүрээлэнд нь тэнгэр харж хэвтэнгээрээ олон зүйлийн талаар ярилцсан. Яг л гэрийнхэн шиг минь дотно бас тайван санагдсан.
日本に来て、一番したかったことは海を見ることだった。ホームステイの町には海がなかったが、ホストファミリーの皆さんが、隣の県にある一番近くの湾に連れて来てくれた。湾の隣の公園で空を見て横たわりながら、色々なことについて話した。私の家族みたいに仲がよくて、穏やかに感じた。
E.ブヤンネメフ Э. Буяннэмэх
私にとって、ホームステイをしたことは最も忘れられない思い出になりました。ホームステイの経験は、日本の文化や言語を理解し、日本人とのつながりを築く素晴らしい機会でした。ホームステイの家族はとても暖かく、私を自分の家族の一員のように扱ってくれました。彼らと一緒に料理をしたり、地元の名所を訪れたりすることはとても楽しかったです。短い時間でしたが、この経験は私にとって非常に貴重なものでした。
Миний хувьд homestay хийсэн нь хамгийн мартагдашгүй дурсамж байсан. Homestay хийснээр Япон хэл, соёлыг ойлгох, Япон хүмүүстэй харилцаа тогтоох сайхан боломж болсон. Япон гэр бүлийнхэн маань маш халуун дотноор, намайг өөрсдийн гэр бүлийн нэг гишүүн мэтээр хүлээж авсан. Хамтдаа хоол хийж, олон газруудаар зочлох нь үнэхээр зугаатай байлаа. Хэдийгээр богинохон хугацааг хамт өнгөрүүлсэн ч, энэ нь хамгийн үнэ цэнтэй туршлага боллоо.
Ch.ミンジブルガン Ч. Минжбулган
Богино хугацааны семинарт оролцоод юу юунаас илүү сэтгэлд үлдсэн үйл явдал нь Вьетнам, Камбож, Узбекистан болон Япон улсын оюутнуудтай цаазын ялын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн явдал байлаа. Миний хувьд тус хэлэлцүүлгээс “Суралцахуйн баяр баясал” мэдэрсэн бөгөөд хуулийн тухай, ялангуяа өөр орны эрх зүйтэй харьцуулан судлах нь туйлын сонирхолтой санагдаж, “Илүү ихийг сурч мэдэх, илүү олон орны хүмүүстэй ярилцах хүсэл тэмүүлэл”-ийг олж авч чадсан.
短期セミナーに参加し、名古屋大学に行ったことで一番印象に残ったことは日本、ベトナム、カンボジア、ウズベキスタンという国々の学生達と死刑制度についてディスカッションを行ったことである。私にとってこの活動から「勉強や学ぶことの楽しさ」を感受した。法律を勉強すること、特に他の国の法律と比較し習うことは極めて興味深かく感じられ、「もっと勉強したい、もっと様々な国々の人々と交流したい」というやりがいを得られた。