センターだより

第14期修了式4年生送辞、5年生答辞 Төвийн оюутны төлөөллийн үг, Төгсөгчдийн үг

2024/06/17

4年生送辞(在校生代表 S.オソルジャマ―、B.ウーリーントヤ)Төвийн оюутны төлөөллийн үг (С. Осоржамаа, Б.Үүрийнтуяа)

卒業生の皆さん、ご卒業おめでとうございます。

ご来賓のみなさま、本日はお忙しい中、日本法センターの修了式にお越しくださいまして、ありがとうございます。そして、修了生のご家族の皆様には心よりお祝い申し上げます。

この度、4年生を代表して、先輩であり、また友人の皆さんに「さようなら」を言えることを大変うれしく思います。私とウーリーントヤさんは、今日修了式を迎える皆さんと同じ年に入学しましたが、1年間の日本留学があったため、今日は後輩としてこの場に立っています。

1年生になり、みなさんとひらがなを学んでいたことがまるで昨日のことのように感じられます。でも実際は、もう5年も経っています。この間、日本法センターで多くの知識を身につけ、大学生活の数々の思い出を作りました。難しい試験の準備や終わりの見えない宿題にも取り組みましたが、その中には幸せな瞬間もありました。一緒に旅行に行ったり、授業後にみんなで集まって楽しい時間を過ごしたり、一緒に泊まって勉強したり、出し物の準備をしたり。そんな楽しい思い出が心に残っています。

時々、私は不思議に思います。コロナの影響で多くの時間を離れていたのに、どうしてこんなに仲良くなれたのだろうかと。それは、離れていてもお互いを支え合い、励まし合ってきたからだと思います。困難な時期を乗り越えるために協力したことで、絆がより一層強くなったのです。こうして共に過ごした時間を通じて、私たちは一生の友達となることができました。

皆さんのおかげで、私も成長できたなと感じます。例えば、オチラルさんの明るさ、ソガルさんの優しさ、ブヤンウンダラハさんの冷静さ、ハリウナーさんの頼りになる姿勢、ヒシグダライさんの楽しさ、ホンゴルズルさんの実力や才能、フスレンさんの真剣さ、そしてソヨルマーさんの温かさから多くのことを学びました。皆さんと出会えたことは本当に幸運でした。

今、ずっと一緒に歩んできた仲間たちが、それぞれの未来に向かって進んでいくこの瞬間、私は少し寂しさを感じつつも、同時に皆さんを誇りに思っています。皆さんがここまでの道のりを歩んできたことは、本当に素晴らしい成果だと思います。この道の困難を乗り越えてきた姿勢は立派なことです。

この修了式は、新たな旅立ちの始まりです。そして、これからの旅には試練も待っています。その時、5年間共に歩んできた友人たちの存在を忘れないでください。この旅でこれまでの学びと経験を活かし、素晴らしい場所で素晴らしい人々と出会って、幸せをたくさん感じることを願っています。困難に立ち向かい、夢を追い求めるために、自信を持って前に進んでください。そして、私たちの絆が永遠に続くことを信じています。

最後に、もし、誰かが私にみなさんと再び1年生から始めましょうかと尋ねたら、私はためらうことなく「はい」と答えます。そんなぐらい、貴重な時間でした。ありがとうございました。

皆さん、あらためて、ご卒業おめでとうございます。

МУИС, ХЗС дахь Нагоя их сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн 14 дүгээр төгсөлтийн ёслолд цаг, заваа гарган хүрэлцэн ирсэн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, Японы эрх зүйн боловсрол судалгааны төвтэй үргэлж найрсаг харилцаатай байдаг ААН, байгууллагуудын төлөөлөл та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

С.Осоржамаа бид 2 энэ жилийн төгсөгчидтэй нэг жил буюу 2019 онд ЯЭЗТ-ийн 14-р үе болж элсэж байсан ба 3-р курсээ төгсөж 1 жилийн хугацаанд Нагоягийн их сургуулийн Хуулийн сургуульд суралцаж ирсэн тул одоогийн 15-р үеийнхэнтэй нэг анги болон хичээллэж байгаа.

Энэ өдөр 3 жилийн турш нэг ангид суралцаж, хамтдаа маш олон дурсамжийг бүтээлцсэн ангийн найзууд маань амьдралынхаа томоохон бүлгийг хааж, өөр нэг гэрэл гээгээтэй хуудсыг нээж байна. Биднийг 1-р курсэд элсэх үед манай анги 17-уулаа байсан боловч 5 жилийн хугацаанд МУИС-ийн эрх зүйн хичээл болон ЯЭЗТ-н сургалтаа амжилттай дүүргэсэн та 8-аараа бахараж байна.

Миний хувьд ангийн найзуудаасаа хэдэн насаар эгч боловч та нараасаа суралцсан зүйлс маш их.  Ундрахаас эмэгтэйлэг байдал, Соёлоогоос уужуу тайван байдал, Хонгорзулаас хөдөлмөрч зан, Хишигдалайгаас хичээнгүй зан, Халиунаагаас ухаалаг бас өөрийнхөөрөө байдаг байдал, Хүслэнгээс даруухан мөртлөө “かっこい” зан чанараас нь одоо ч суралцдаг шүү.

Мөн хамтдаа INC гэх олон улсын арбитр, бизнесийн мэтгэлцээний тэмцээнд оролцож багагүй хугацаанд хамтдаа бэлтгэл хийсэн Учралын жижиг зүйлийг ч бай чин сэтгэлээсээ хийдэг чанарыг болон нэг оффисд хамт ажиллаж байсан Сугарын дааж авсан ажилдаа хариуцлагатай ханддаг чанарыг нь хүндэлж явдаг.

Та нартаа дахин баяр хүргэж, амьдралд нь аз жаргал, амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсье. 3 жил хамт суралцсан боловч цаашид ч найз нөхдийн хувиар болон ажлын хувиар байнга холбоотой байна гэдэгт итгэлтэй байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

5年生答辞(G.ヒシグダライ、M.ハリウナー) Төгсөгчдийн үг (Г.Хишигдалай,  М.  Халиунаа)

尊敬する皆様、本日は、私たちの節目を祝うために、このホールにお集まりいただき、心から感謝申し上げます。

特命全権大使井川原賢様、モンゴル国立大学法学部の副学部長のウヤンガ先生、そして名古屋大学の先生方とモンゴル国立大学の先生方、誠にありがとうございます。

この五年間、私たちが歩んできた道は、間違いなく正しい道であったと信じています。日本法教育研究センターへの合格と入学は、その最初の重要な一歩でありました。

高校生から大学生への移行は、緊張と興奮、そして時には恐怖も伴うものでした。しかし、その過程で私たちを支え、励ましてくれたのは、このセンターの先生方とクラスメートたちでした。

学校に迷ったときや授業についていけないとき、また落ち込んだとき、いつもそばにいてくれた仲間たちの存在は、何よりも心強かったです。

二度と同じテーブルに座ることはできませんし、居眠りしている人を起こしたり、クラスメートが難しい質問に答えられない時、その質問に答えてあげたり、クラスメートの知らない漢字を読んであげたりすることはできませんが、今後は、職場での支え合いや助け合いが重要となるでしょう。

一年生の時の出し物や二年生のレポート、三年生の学年論文など、私たちの共同の努力は、私たちの絆をさらに深める機会となりました。

他人から同い年の友達になれたあなたたちが大好きです。

そして、この五年間には多くの思い出が詰まっています。先生方からの教え、友人たちとの絆、そして支えてくれた家族への感謝。

私たちは、これからも先生方から学んだ知識を活かし、社会に貢献していきたいと思っています。

また、これまで私の勉強と時間を理解し、無事に卒業できるようサポートしてくださった家族に心から感謝しております。

最後に、名古屋大学には、日本語、日本の文化、日本の法律、そして貴重な出会いを与えてくださり、心から感謝しています。

皆様に、深い感謝と敬意を表します。

私たちは、この旅の始まりを決して忘れません。

ありがとうございました。

 

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр энэхүү танхимд бидний баярыг хуваалцахаар хүрэлцэн ирсэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Мөн бидэнд мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэсэн Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара, МУИС Х3С-ийн захирал, Доктор профессор Б.Амарсанаа багш болон Нагояа их сургууль, МУИС-аас хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа.

5 жилийн өмнө хийсэн зөв сонголтын нэг нь ЯЭЗБСТ-д шалгалт өгч элссэн явдал байсан гэж боддог. Арван жилийн сурагчаас их сургуулийн оюутан болохдоо сандарч, догдолж, айж байхад минь аргадсан зүйл бол энэхүү төвийн багш нар, ангийн найзууд минь байсан.

Сургуулийн босгоор алхаад ангиа олохгүй төөрөх үе, хичээлээ ойлгохгүй шантрах үе, уналт, босолтын алинд ч ангийн найзууд минь цуг байж. Ахин нэг ширээний ард сууж, зүүрмэглэсэн нэгнээ нойрноос нь сэрээж, хүнд асуултад гацсан нэгнийхээ оронд хариулж, мэдэхгүй ханзыг нь өмнөөс нь уншиж өгч чадахгүй ч ажлын талбар дээр нэгнээ дэмжиж явах нь гарцаагүй гэж бодож байна.

1-р курсын Дашимоно. Дүнгээ гаргуулах гээд хийх зүйл ихтэй байсан ч анхны шинэ жилийнхээ урлагийн үзүүлбэрт сэтгэл гарган нэгдэн бэлдсэн нь биднийг дотносуулж чадсан. Үүрээ эгчийнд оёсон бүжгийн хувцас, Дэлгэрмаа багшийн зааж өгсөн бүжиг, Оюунгэрэл багшийн санал болгосон дууг дуулж, өвлийн хүйтэнд түүндээ клип хийхээр даарсан ч хөгжилтэй байсан өдрүүдээ мартахгүй ээ.

2-р курсын report, мөн Ундрах, Осороо 2-ыг дэмжихээр Япон хэлний илтгэлийн тэмцээн дээр цугласан бид одоо ч нүдэнд харагдаж байна.

3-р курсын судалгааны ажил буюу гакүнэнронбүн. Сургуулийн жижүүр ахыг гуйж, сургууль дээр хонон өнжин бичиж дуусгаж байж билээ. Үүрээ эгч Осороо 2-ыг Япон улс руу үдэж өгцгөөн онгоцны буудал дээр нүдэндээ нулимстай үлдэцгээж байж.

4-р курсийн INC тэмцээн. Японы гудамжаар 3-лаа төөрч будилан алхаж байсан үе, нэгэндээ халамж, анхаарал тавиж байсан мөч гээд бидэнд нандин зүйл олон. Учрал, Сугар 2 маань шилжин орж ирснээр бидний гэр бүл 10-уулаа болсон юм.

5-р курсын судалгааны төлөвлөгөө буюу 研究計画. Нэгнийхээ судалгааны сэдвийн талаар сонсож, зөвлөгөө өгч, урмаар тэтгэж байсан мөчүүдийг мартахын аргагүй ээ.

Нэгнээ танихгүй нэг ангийн оюутан байхаасаа эхлээд нэгэн насны найзууд болтлоо нөхөрлөж чадсан та нартаа хайртай шүү.

Мэдээж энэ бүхний ард байж, түшиг тулгуур болсоор ирсэн багш нартаа талархаад ханашгүй ээ. Эрдэм мэдлэгээс эхлээд ёс суртахууны талаар өндөр боловсрол олгосон ачтанууд бол багш нар минь юм. Магтах үедээ магтаж, зэмлэх үедээ зэмлэж, зөв бурууг чиглүүлж 2 дох аав ээж шиг минь биднийг сурган хүмүүжүүлсэн юм. Цаашид багш нарынхаа зааж сурган эзэмшүүлсэн ур чадварыг хэрэгжүүлж, нийгэмдээ хувь нэмэр оруулж явахыг хүсэж байна.

Мөн энэ бүх хугацаанд хичээл ном, цаг завыг минь ойлгож, амжилттай төгсгөхийн тулд мэрийсээр ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Өнөөдөр та бүхэн минь ч бас энэ төвийг төгсөж байгаа юм шүү.

Эцэст нь, Япон хэл, соёл, эрх зүйг сурах түлхүүр болсон, мөн ийм сайхан хүмүүстэй учрах боломжийг олгосон Нагояа их сургуульдаа баярлалаа.

Та бүхэндээ дахин талархал илэрхийлж хайрлаж хүндэлж явдагаа хэлье.

Бид хаанаас эх авснаа хэзээ ч мартахгүй ээ…